Sunday, May 9, 2010

Цаасан шувуун тэмцээн
Би Японы Хамамацу хотод зочилсноо хэзээ ч мартахгүй. Би 5-н сард болдог цаасан шувууны наадамд очихоор шийдсэн юм. Энэ наадам нь жил бүрийн 5-н сарын 3наас 5ны хооронд болдог ба тэндхийн хүмүүс нь өнгө өнгийн цаасан шувуу нисгэдэг бөгөөд энэ нь тэдний хүүхдүүдэд эр зориг, хүч чадал, тамир тэнхээ, эрүүл мэндийг авчирна гэдэг. Би Хамамацугийн цаасан шувууны наадмын талаарх бяцхан түүхийг уншсан. Янз нь энэ наадмыг 430 жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд энэ мужийн дарга нь маш том цаасан шувуун дээр хүүхдийнхээ нэрийг бичээд, тэнгэрт хөөргөсөн байна. Би энэ наадам эхлэхээс хэдэн хоногийн өмнө ирсэн ба бэлтгэл ажлыг хараад би их гайхсан. Зарим хүмүүс нь маш том аварга цаасан шувуу хийж, далавчийг нь өнгө өнгийн тод өнгөөр будаж, маш их завгүй засал чимэглэлийг хийж байсан. Энэ том наадамд зориулан хаа сайгүй бялуу, чихэр зэргийг бэлдэж байсан. Би энэ наадмыг хурдан болоосой гээд тэсэн ядан хүлээсэн. Наадмын эхний өдөр тэнгэрт маш том цаасан шувуу нисгэсэн. Тэнгэрт ниссэн цаасан шувууг хараад миний сэтгэл маш их хөдөлсөн. Цаасан шувууны тэмцлийг нэгэн хөгшин өвөө тайлбарлахдаа энэ шувуу түрүүлэхгүй, гэхдээ энэ наадамд оролцож байгаа багуудаас энэ баг ур чадварын хувьд бол сайн байна. Тэр надад хэлэхдээ энэ цаасан шувууг энэ гэр бүлийн эхний хүүхэд нь л нисгэлээ гэв. Миний ажигласанаар баг бүр цаасан шувуундаа тохируулан сайтар боловсруулан хийсэн загвартай хатгамал өөр өөр хувцастай байсан. Тэд цаасан шувууны оосроос барихдаа гараа хамгаалан бээлий болон толгойдоо ороолт зүүдэг. Цаасан шувууны багт голдуу эрэгтэй хүмүүс байдаг гэхдээ үүнийг үзэх гэж 100 гаруй эмэгтэй хүүхдүүдтэйгээ ирдэг. Агаар мандал хүртэл маш сайхан, миний эргэн тойрон энд тэндгүй хүмүүс туг хийсгэж, бөмбөр цохиж хүүхдүүд бишгүүр болон шүгэл үлээж тоглоно. Яг энэ үед багууд болон бүх өрсөлдөгчид цаасан шувуугаа маш хүчтэй угзран татаж, газарт буулгадаг. Би тэдэнд тусалж чадахгүй энэ гайхалтай шоуг гайхан биширч зогсож байсан. Наадмын сүүлчийн өдрийн орой хотоор алхах надад үнэхээр их таалагдсан. Хүмүүсийн хийсэн юмыг харахад үнэхээр итгэмээргүй үзэсгэлэнтэй. Дараагийн өдөр нь Токиогоос явна гэхээр надад их гунигтай байна. Гэхдээ би энэ цаасан шувууны наадмыг хэзээ ч мартахгүй.

No comments:

Post a Comment

Followers